За сая нэг сайт үзлээ дажгүй мэдээллүүдтэй юмаа. Жуумалздаг гаруудад бол сонирхолтой олон мэдээллүүд байна лээ шүү. Энд бас нэг юм хэлэхэд Wordpress 2.7.1 бол үнэхээр тасархай ш дээ. Та бүхэн одооноос Joomla!-г сонирхон хэрэглэж эхлэх байгаа бол эсвэл хэрэглэдэг ч гэсэн заримдаа санаанд ордог зүй ёсны асуулт гэвэл яагаад заавал Joomla! сайн гэж, яг юугаараа сайн гэж, бусад Агуулгын Удирдлагын Системүүдээс ямар ялгаатай, эдгээр сайн системүүдийн тус тусын онцлог, давуу болон сул талууд юу болох зэрэг байж болох юм.
Энэхүү хичээлдээ би та бүхэнд Joomla!-гийн давуу болон сул талыг, бусад агуулгын удирдлагын системээс юугаараа илүү болохыг тайлбарлан үзүүлье. Joomla!, Drupal, Plone, Xoops зэрэг агуулгын удирдлагын системүүд бүгдээрээ сайн хөгжсөн, аюулгүй байдал сайн хангасан маш сайн системүүд гэдгийг хамгийн түрүүнд онцлон хэлмээр байна. Гэсэн хэдий ч Joomla! нь сайнууд дундаас сайн гэдгийг онцлон танилцуулъя.
Агуулгын Удирдлагын Систем гэж юу вэ?
Бид Joomla! гэж ярихаасаа өмнө вэбсайт, вэбдизайн хэрхэн хөгжсөөр байгаад Агуулгын Удирдлагын Систем (АУС) хүрсэн, АУС гэж юу болохыг товч ярих хэрэгтэй болов уу. Вэбийн эхэн үеийн вэбсайтууд нь энгийн кодчлолтой буюу HTML (HyperText Markup Language) формат ашиглан вэб хуудсуудыг вэб хөтчөд ойлгомжтой байдлаар гаргаж байсан бөгөөд энгийн статик вэбсайт бүтээхэд мэргэжлийн вэб дизайнер, вэбмастер шаардлагатай байсан. HTML файлд хадгалагдсан мэдээлэл нь хэрэглэгчийн хүссэн байдлаар, хэрэглэгчийн сонголтоос хамааран өөрчлөгддөггүй тогтмол учир “Статик вэбсайт” гэсэн ойлголт гарсан. Нэгэнт мэдээллийг оруулаад хадгалсан бол өөрчлөх боломж тун бага, хэрэглэгчийн хүссэн мэдээллийг шүүн гаргадаггүй учир түгээх мэдээллийн шинж чанар хязгаарлагдмал байсан.
Вэб хөгжих явцад вэб скрипт програмчлалын хэл болох PHP (Personal Home Page) гарч ирсэн шинэ төрлийн вэбсайтууд гарах үндсийг тавьсан. Вэб програмчлалыг ашиглан энгийн статик вэбсайтаар хүргэж байсан мэдээллийг MySQL гэх мэт мэдээллийн баазаас шүүн, олон нийтэд хүргэх эсвэл тодорхой хүмүүст нууц үгээр хамгаалан хүргэх, газар орноос хамааран мэдээлэл хүргэх, энгийн текст засварлагч болох WYSIWYG (What-You-See-Is-What-You-Get) засварлагч хэрэглэх боломж, төрөл бүрийн мэдээллийн баазтай холбогдох боломжууд нээгдсэн бөгөөд Динамик буюу уян хатан вэбсайтууд төрөн гарч эхэлсэн. Динамик вэбсайтын гол давуу тал нь энгийн хэрэглэгчид мэдээлэл оруулах, засварлах боломжтой WYSIWYG засварлагч бөгөөд энэ нь бидний хэрэглэж заншсан Microsoft Word шиг засварлагчаар дамжуулан мэдээлэл оруулах боломжийг олгодог. Мөн мэдээллийн баазад холбогдон, тэндээс мэдээллийг гарган үзүүлж эхэлсэн нь өнөө үеийн Агуулгын Удирдлагын Системүүд (АУС) бүтээх үндсийг тавьсан.
Агуулгын Удирдлагын Систем (АУС) гэдэг нь төрөл бүрийн текст болон цахим мэдээллүүдийг үүсгэх, засварлах, өөрчлөх, удирдах, зохион байгуулах, хайх болон нийтлэхэд хэрэглэгддэг програм хангамж юм. АУС-ууд нь төрөл бүрийн үйлдлийн систем, төрөл бүрийн програмчлалын хэл дээр ажиллахаар зохиогдсон байдаг. Эдгээрээс PHP, ASP, JSP, Python гэх мэт түгээмэл вэб програмчлалын хэл дээр бүтээгддэг бөгөөд хамгийн түгээмэл нь PHP (http://www.php.net) юм. Тэр ч утгаараа АУС-г сонгоход PHP дээр хийгдсэн байвал давуу талтай гэж болно.
АУС-үүдийн эхний үеийнх нь phpNuke бөгөөд вэбсайт бүтээх, удирдан авч явах ажлыг ихэд хялбаршуулж, зөвхөн мэргэжлийн вэбмастерууд төдийгүй мэдээллийг зохиодог, бичдэг, эмхэлдэг хүмүүс болох хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид, оффисын ажилтнуудыг вэбсайт удирдан зохион байгуулах ажилд татан оролцуулах боломжийг нээсэн болно.
Өнөө үед хэрэглэгдэж байгаа АУС-үүд нь динамик вэбсайт дээр тулгуурлан хөгжсөн бөгөөд PHP, ASP, JSP, Phyton гэх мэт вэб програмчлалын хэл дээр суурилсан байдаг. Эдгээрээс PHP нь чөлөөт, нээлттэй эхийн програмчлалын хэл бөгөөд энэ нь интернетд хамгийн өргөн тархсан болно. ASP, JSP-тэй харьцуулахад PHP нь үнэгүй, сурахад хялбар, уян хатан вэб програмчлалын хэл бөгөөд та АУС сонирхож байгаа бол PHP дээр ажилладагийг анхаарвал зүйтэй. Сүүлийн үед өргөн тархсан АУС-үүд нь дараахи давуу талтай:
- Тархацтай системийн удирдлага
Дурын вэб хөтчөөс хандан, хаанаас ч орж удирдах боломжтой, хялбар байдал. - Мэргэжлийн бус хүмүүс вэбсайтд оролцох боломж
Хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид, удирдах ажилтнууд вэбсайтд мэдээлэл оруулах, үүсгэх, хянах, батлах зэрэг үүргүүдийг хялбар гүйцэтгэх боломжтой интерфэйстэй байдаг. Та заавал мэргэжлийн хүн гэхгүйгээр өөрөө вэбсайт аваад явах бүрэн боломжтой. - Хялбар удирдлагын самбар
Энгийн хэрэглэхэд хялбар удирдлагын самбар нь вэбсайтны удирдлагыг маш амархан болгох бөгөөд та мэргэжлийн бус хүн байсан ч гэсэн өөрийн вэбсайтдаа шинэ мэдээлэл нэмэх, бэлэн мэдээллийг өөрчлөх, шинэ хуудас нэмэх гэх мэт үйлдлүүдийг өдөр тутмын хэрэглээний програм хангамж дээр ажиллах байгаа мэт хялбар, итгэл төгс гүйцэтгэх болно. - Хэрэглэгчийн эрх, түвшин
Хэрэглэгчийн нэр, нууц үгээр хязгаарлан хаашаа хандаж, ямар эрхтэйгээр мэдээллийг удирдахыг зохицуулдаг. - Вэб дизайны нэгдсэн удирдлага
Дизайн, мэдээлэл нь тусгаар байдаг. Дизайн загвар - template - ашигладаг учир аливаа вэбсайтын хэмжээнээс үл хамааран дизайныг хялбараар өөрчлөх боломжтой байдаг. - Цэс автоматаар үүсдэг
Мэдээллийн бааз дахь мэдээлэл буюу заавал үүсгэсэн бэлэн мэдээлэл рүү холбоос бүхий цэс үүсгэдэг учраас байхгүй, устсан мэдээлэл рүү холбоос гарч тасрах асуудал бага байдаг. - Мэдээллийг тусад нь баазад хадгалдаг
Мэдээллийг баазад хадгалснаар өөр өөр газар хялбархнаар гаргах болох ба төрөл бүрийн хэрэгсэлд (компьютер, гар утас болон зөөврийн хэрэгслүүд) зориулан хялбараар өөрчлөн гаргаж болно. Мөн мэдээллээ нөөцлөн хуулахад хялбар болгодог. - Динамик мэдээлэл
Хэлэлцүүлгийн самбар, санал асуулга, хайлтын систем, шинэ мэдээллийн хуудас, мэдээний суваг зэрэг нь бэлэн компонентоор дамжин гардаг тул шинээр үүсгэх, удирдахад нэн хялбар. - Хамтын ажиллагаа
Ашиглахад хялбар учраас байнга шинэчлэхийг шахдаг ба хүмүүс хамтран мэдээлэл дээр ажиллах боломжтой болдог. - Мэдээллийн цацах хуваарь, хэлбэр
Мэдээллийг тодорхой хугацаа заан цацаж болох эсвэл зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид үздэгээр хийж болно. - Хэлний багц
Мэдээлэл, дизайнаас тусдаа үүсгэсэн хэлний багц ашиглан ямарч хэл рүү чөлөөтэй орчуулах боломжтой бөгөөд Unicode кодчлолыг сүүлийн үеийн ихэнх АУС-үүд дэмждэг болсон тул вэбсайтыг олон хэл дээр үүсгэхэд дөхөмтэй. - PDF дээр авах
Ихэнх АУС дээр мэдээ мэдээлэл, нийтлэлүүдийг шууд PDF файл руу хөрвүүлэн татан авах боломжтой байдаг бөгөөд ингэснээр хэрэглэгчид аливаа мэдээллийг хадгалан авч дараа нь хялбар байдлаар үзэх боломжийг нээдэг.
Түгээмэл АУС-үүд
Joomla! (http://www.joomla.org)
Drupal (http://www.drupal.org)
Plone (http://plone.org)
XOOPS (http://www.xoops.org)
WordPress (http://www.wordpress.org)
Joomla! Агуулгын Удирдлагын Систем
Эдгээр дээр дурдсан АУС-үүдтэй харьцуулахад Joomla! нь дараахи давуу талуудтай юм. Үүнд:
- Сайн тархсан, маш олон хөгжүүлэн дэмжигчидтэй
Блогоос (WordPress гэх мэт) бусад төрлийн АУС-ээс та Google хайлтын системээр “joomla” гээд хайхад 114 сая үр дүн, “drupal” гээд хайхад 30 сая, “plone” гээд хайхад 10 сая үр дүн гарч байгаа нь хир зэрэг өргөн тархсаныг харуулна. - Уян хатан байдал
АУС нь өөрийн анх суух үед байдаг энгийн функциудаас гадна зургийн цомог, хэлэлцүүлэг, санал хүсэлтийн дэвтэр, зарлалын самбар, хуанли зэргийг нэмэхийг хүсвэл Joomla!-д зориулсан нэмэлтүүдийг дийлэнх нь үнэгүйгээр олдоно. Мэргэжлийн хөгжүүлэгчдийн мянга мянган вэбсайтуудаас гадна Joomla! АУС-н үндсэн вэбсайтны нэмэлтийн вэбсайт - http://extensions.joomla.org -аас 4500 гаруй компонентууд, модулиудын дийлэнхийг үнэгүй авч өөрийн вэбсайтаа бүтээхдээ хэрэглээрэй. - Сурахад маш хялбар
Өмнө дурдсан давуу талуудаас ч илүү чухал давуу тал гэвэл эхлэн суралцагчдын хувьд сурч ойлгон, вэбсайтаа бүтээж эхлэхэд бусад АУС-үүдтэй харьцуулахад хамаагүй амархан байдаг бөгөөд HTML, CSS-н анхан шатны мэдлэгтэй хэн ч болов хялбархан дизайн загварыг өөрчлөн өөрийн гэсэн өнгө төрхтэй вэбсайтыг бүтээж чадна. Мэргэжлийн бус хүмүүсийн хувьд нэгэнт дизайн нь дуусаад ажилд орсон вэбсайтын мэдээллийг шинэчлэн цаашид авч явахад мөн асар хялбар бөгөөд Microsoft Word шиг энгийн WYSIWYG засварлагч ашиглан мэдээллээ оруулдаг. - Найдвартай ажиллагаа
Үнэгүй, нээлттэй эхийн АУС учраас дэлхийн өнцөг булан бүрт хэдэн сая вэбсайт дээр ашиглагдаж байгаа учраас аливаа алдаа дутагдал, эрсдэл нь илүү хялбар олдон цаг тухай бүр засагддаг. Нээлттэй эх гэдэг утгаараа маш олон програм зохиогчид эх кодыг сайжруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулдаг бөгөөд үүний үр дүнд бид бүгдээрээ найдвартай сайн АУС-ийг хэрэглэх боломжтой болж байгаа юм. - Монгол хэл дээр хэрэглэх боломжтой
Joomla! 1.0.15 хувилбарыг бид нар Joomla! Mongolia хувилбар болгон иж бүрэн орчуулсан бөгөөд үүнд удирдлагын самбарыг хүртэл орчуулснаар Монгол хэлтэй, компьютерын анхан шатны мэдлэгтэй хэн ч болов энэхүү АУС-г хялбар суралцан хэрэглэх боломжтой болсон билээ. Хамгийн сүүлийн Joomla! 1.5.9 хувилбарын үндсэн вэбсайтны Монгол хэлний орчуулга хийгдсэн бөгөөд удирдлагын самбарын орчуулга тун удахгүй олны хүртээл болох болно. - Зардал маш багатай, үр дүнтэй
Joomla! АУС нь Олон Нийтийн Нээлттэй Лицензийн дагуу ямарч үнэ төлбөргүй, чөлөөтэй ашиглах боломжтой юм. Дизайн загвар, компонент, модуль, нэмэлтүүд нь үнэгүй олддог бөгөөд тэдгээрийг ашиглан вэбсайт бүтээхэд бусад АУС-үүдтэй харьцуулахад харьцангуй хямд төсөр, бага цаг хугацаанд амархнаар бүтээх боломжтой байдаг. - Шалгагдсан аюулгүй байдал
Зөвхөн Joomla! гэлтгүй аливаа мэдээллийн технологийн шийдлийг ажиллуулахад байнгын анхаарал, програмын шинэчлэл, хяналт шалгалт, сэтгэл зүрх гаргах хэрэгтэй бөгөөд Joomla! дээр ч мөн адил тухай бүр шинэ хувилбар руу шинэчилж, веб сервер, үйлдлийн системийн аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэй юм. Joomla! нь маш өргөн дэлгэр хэрэглэгддэг гэдэг утгаараа алдаа дутагдал, програмын алдаа нь бусад АУС-тэй харьцуулахад илүү амархан олдож, дор дороо засагддаг билээ.

Түгээмэл АУС-үүдийг харьцуулах нь
| Plone | Drupal | Joomla! | Xoops | WordPress | |
|---|---|---|---|---|---|
| Сүүлийн хувилбар | Plone 3.0 |
Drupal 6.10 |
Joomla! 1.5.9 | Xoops 2.0.18 |
WordPress 2.2.1 |
| Серверийн програм | Zope | PHP 4.3.5+ | PHP дэмждэг дурын систем | PHP 4, 5, XML дэмжлэг | Apache, PHP, MySQL |
| Зардал | Үнэгүй | Үнэгүй | Үнэгүй | Үнэгүй | Үнэгүй |
| Мэдээллийн бааз | Zope | MySQL, PostgreSQL | MySQL | MySQL 4.23.xx or later | MySQL version 4.0 or greater |
| License | GNU GPL | GNU GPL | GNU/GPL v2 | GNU GPL | GNU GPL |
| Үйлдлийн систем | Дурын | Дурын | Дурын | Дурын | Хамааралтай |
| Програмчлалын хэл | Python | PHP | PHP | PHP 4.1.0 or later | PHP version 4.2 or greater |
| Вэб сервер | Apache, Nginx, IIS, (+Дурынthing that can proxy) | Apache, IIS | Apache | Apache, IIS | Apache, mod_rewrite |
| Аюулгүй байдал | Plone 3.0 |
Drupal 6.10 |
Joomla! 1.5.9 | Xoops 2.0.18 |
WordPress 2.2.1 |
| Зурган код | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үгүй |
| Мэдээллийг батлах | Тийм | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| И-мэйл хаяг батлах | Тийм | Тийм | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт |
| Бүлэгчилсэн эрх | Тийм | Тийм | Үгүй | Тийм | Тийм |
| LDAP хандалт | Тийм | Үнэгүй нэмэлт | Тийм | Тийм | Үгүй |
| Хандалтын түүх | Үнэгүй нэмэлт | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| Нэмэлт хандалтын шалгалт | Тийм | Тийм | Тийм | Үгүй | Тийм |
| Сешн удирдлага | Үнэгүй нэмэлт | Тийм | Тийм | Хязгаарлагдмал | Үнэгүй нэмэлт |
| SSL зохицох | Тийм | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| SSL хандалт | Үнэгүй нэмэлт | Үгүй | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт |
| SSL хуудсууд | Үгүй | Үгүй | Тийм | Тийм | Хязгаарлагдмал |
| Тусламж | Plone 3.0 |
Drupal 6.10 |
Joomla! 1.5.9 | Xoops 2.0.18 |
WordPress 2.2.1 |
| Ном, гарын авлага | Тийм | Тийм | Тийм | Тийм | Үгүй |
| Сургалтууд | Тийм | Тийм | Тийм | Үгүй | Үгүй |
| Хөгжүүлэгч бүлгэмүүд | Тийм | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| Онлайн тусламж | Тийм | Тийм | Тийм | Хязгаарлагдмал | Тийм |
| Мэргэжлийн вэб байрлуулах | Тийм | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| Мэргэжлийн үйлчилгээ | Тийм | Тийм | Тийм | Тийм | Үгүй |
| Хэлэлцүүлэг | Тийм | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| И-мэйл бүлэг | Тийм | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| Нэмэлт бүтээгчид | Тийм | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| Хэрэглэгчдийн уулзалт | Тийм | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| Хэрэглэхэд хялбар байдал |
Plone 3.0 |
Drupal 6.10 |
Joomla! 1.5.9 | Xoops 2.0.18 |
WordPress 2.2.1 |
| Email To Discussion | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үгүй | Хязгаарлагдмал |
| Хялбар холбоосууд | Тийм | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт | Тийм |
| Зургийн хэмжээ өөрчлөх | Тийм | Үнэгүй нэмэлт | Тийм | Үнэгүй нэмэлт | Хязгаарлагдмал |
| Макро хэл | Тийм | Үнэгүй нэмэлт | Тийм | Хязгаарлагдмал | Үнэгүй нэмэлт |
| Олноор нь хуулах | Тийм | Үнэгүй нэмэлт | Тийм | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| Турших | Тийм | Хязгаарлагдмал | Тийм | Үгүй | Үгүй |
| Захиалах | Тийм | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Тийм | Тийм |
| Хэлний сонголт | Тийм | Хязгаарлагдмал | Тийм | Тийм | Үгүй |
| Удирдлагын хэсгийн түвшин | Тийм | Үгүй | Тийм | Тийм | Тийм |
| Үйлдлээ буцаах | Тийм | Хязгаарлагдмал | Тийм | Хязгаарлагдмал | Үнэгүй нэмэлт |
| WYSIWYG засварлагч | Тийм | Үнэгүй нэмэлт | Тийм | Үнэгүй нэмэлт | Тийм |
| Хуудсаа нөөцлөх | Тийм | Тийм | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт |
| Удирдлагын самбар | Plone 3.0 |
Drupal 6.10 |
Joomla! 1.5.9 | Xoops 2.0.18 |
WordPress 2.2.1 |
| Зар сурталчилгаа | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Тийм | Тийм | Үгүй |
| Үл хөдлөх хөрөнгө | Тийм | Тийм | Тийм | Тийм | Хязгаарлагдмал |
| Мэдээллийн цагийн хуваарь | Тийм | Үнэгүй нэмэлт | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт |
| Мэдээлэл боловсруулах | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Тийм | Хязгаарлагдмал | Үгүй |
| Онлайнаар удирдах | Тийм | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| Дэд сайтууд | Тийм | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт | Үгүй |
| Дизайн загвар | Тийм | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| Хогийн сав | Үнэгүй нэмэлт | Үгүй | Тийм | Үгүй | Үгүй |
| Статистик | Үнэгүй нэмэлт | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| Вэбээр загвараа өөрчлөх | Тийм | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| Орчуулга хийх боломж | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт | Тийм | Хязгаарлагдмал |
| Мэдээлэл түгээх | Plone 3.0 |
Drupal 6.10 |
Joomla! 1.5.9 | Xoops 2.0.18 |
WordPress 2.2.1 |
| Мэдээний суваг (RSS) | Тийм | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| FTP дэмжих | Тийм | Хязгаарлагдмал | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт |
| UTF-8 дэмжих | Тийм | Тийм | Тийм | Хязгаарлагдмал | Тийм |
| Уян хатан байдал | Plone 3.0 |
Drupal 6.10 |
Joomla! 1.5.9 | Xoops 2.0.18 |
WordPress 2.2.1 |
| CGI-mode дэмжих | Тийм | Тийм | Тийм | Үгүй | Үгүй |
| Мэдээллийг дахин хэрэглэх | Тийм | Хязгаарлагдмал | Тийм | Үнэгүй нэмэлт | Үгүй |
| Хэрэглэгчийн дэлгэрэнгүй мэдээлэл | Тийм | Тийм | Тийм | Үгүй | Үгүй |
| Орчуулах боломж | Тийм | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| Мета өгөгдөл | Тийм | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт | Тийм |
| Олон хэл дээрх мэдээлэл | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| Олон хэл дээр мэдээлэл нэгтгэх | Тийм | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| Олон сайт нээх | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт | Үгүй | Үгүй |
| URL өөрчлөх | Тийм | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| Нэмэлт боломжууд | Plone 3.0 |
Drupal 6.10 |
Joomla! 1.5.9 | Xoops 2.0.18 |
WordPress 2.2.1 |
| Блог | Тийм | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт | Тийм |
| Чат | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| Зарлалын самбар | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| Харилцах хаягууд | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт |
| Өгөгдөл оруулах | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үгүй |
| Баазын тайлан | Тийм | Үгүй | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үгүй |
| Хэлэлцүүлгийн самбар | Үнэгүй нэмэлт | Тийм | Үнэгүй нэмэлт | Тийм | Үнэгүй нэмэлт |
| Бичиг баримт оруулах | Тийм | Хязгаарлагдмал | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үгүй |
| Хуанли | Тийм | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| Үйл явдлын товчоо | Тийм | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үгүй |
| Зардлын бүртгэл | Үнэгүй нэмэлт | Үгүй | Үнэгүй нэмэлт | Үгүй | Үгүй |
| Түгээмэл асуулт, хариулт | Үнэгүй нэмэлт | Тийм | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт |
| Файл түгээх | Тийм | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| График, хүснэгт хийх | Үнэгүй нэмэлт | Үгүй | Үнэгүй нэмэлт | Үгүй | Үгүй |
| Бүлгээр ажиллах | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үгүй | Үгүй |
| Зочны дэвтэр | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| Тусламжийн хэсэг | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үгүй |
| HTTP Proxy | Үнэгүй нэмэлт | Үгүй | Үгүй | Тийм | Үгүй |
| Ажлын зар | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| Вэбийн сан | Тийм | Үнэгүй нэмэлт | Тийм | Тийм | Тийм |
| Харилцах хүснэгт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт |
| Сэтгүүл | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| Зургийн цомог | Тийм | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| Санал асуулга | Үнэгүй нэмэлт | Тийм | Тийм | Тийм | Үнэгүй нэмэлт |
| Бүтээгдэхүүнүүд | Тийм | Үнэгүй нэмэлт | Тийм | Үнэгүй нэмэлт | Үгүй |
| Төлсийн удирдлага | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үгүй |
| Хайлтын систем | Тийм | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| Вэбийн бүтэц | Тийм | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| Үнэт цаас | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Тийм | Үнэгүй нэмэлт | Үгүй |
| Судалгаа | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Тийм | Үнэгүй нэмэлт |
| Мэдээний суваг (RSS) | Тийм | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| Тест шалгалт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| Хэрэглэгчээс мэдээлэл авах | Тийм | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| Цаг агаар | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| Вэб үйлчилгээ | Үгүй | Хязгаарлагдмал | Тийм | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| Вики | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт |
| Онлайн худалдаа | Plone 3.0 |
Drupal 6.10 |
Joomla! 1.5.9 | Xoops 2.0.18 |
WordPress 2.2.1 |
| Худалдаачид | Үгүй | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Тийм | Үгүй |
| Агуулахын удирдлага | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үгүй |
| Төлбөр тооцооны тохиргоо | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үгүй |
| Тээврийн тохиргоо | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үгүй |
| Татварын тохиргоо | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үгүй |
| POS - Касс | Үнэгүй нэмэлт | Үгүй | Үнэгүй нэмэлт | Үгүй | Үгүй |
| Худалдааны сагс | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үгүй |
| Захиалга | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үгүй |
| Хүсэлтийн дэвтэр | Үгүй | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үнэгүй нэмэлт | Үгүй |
Эх сурвалж: http://www.n20.mn
Зургадугаар сар 26th, 2009 at 23:47
Я более 2х лет регулярно занимаюсь этим вопросом и нахожу ваши доводы немного поверхностными